Элсэлтийн удирдамж

■ Элсэлтийн удирдамж

Өргөдөл гаргахад тавигдах шаардлага

◆ Өргөдөл гаргахад тавигдах шаардлага

    1.Дараахь зүйлсийн аль нэгний доор орсон гадаадын иргэд;
  • Гадаад улсад 12 жилийн ердийн боловсрол эзэмшсэн, эсвэл түүнтэй тэнцэх хүмүүс, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдын тушаалаар томилогдсон хүмүүс (хэрэв та 12 жилийн ердийн боловсрол эзэмшээгүй байвал биднээс зөвөлгөө авна уу.)
  • Тодорхой насанд хүрсэн байх, ахлах сургуулийг төгссөн хүмүүс;
    2.Батлан даагч нь Японд сурахад шаардлагатай зардлыг батлан даах чадвартай байх.
    3.Дараахь зүйлсийн аль нэгэн нөхцөлийг хангаасан хүмүүс;
  • “Япон хэлний түвшин тогтоох шалгалт” N5 ба түүнээс дээшэх Япон хэлний чадвартай хүмүүс.
  • “NAT” түвшин 5 ба түүнээс дээш буюу “J test” F түвшинтэй Япон хэлний анхан шатны чадвартай хүмүүс;
  • Япон хэлийг 150 гаруй цаг сурсан хүмүүс;
  • Манай сургуулиас дээрэх зүйлстэй тэнцэх Японы хэлний чадвартай гэж зөвшөөрсөн хүмүүс;
    4.”Олон улсын оюутан” -ын оршин суух статустай, Японы хэлний анхан шатны байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар хамрагдсан хүмүүс
    өргөдөл гаргах боломжгүй.

◆ Элсэлтийн цаг хугацаа

  • 4-р сар
  • 10-р сар

◆ Сургалт

  • 1 жилийн сургалт
  • 1 жил 6 сарын сургалт
  • 2 жилийн сургалт

◆ Элсэлтийн багтаамж

    2000 хүн

◆ Өргөдөл хүлээн авах хугацаа

 

    4-р сарын оюутнууд: Ерөнхий дүрмийн дагуу 11-р сарын сүүлч.
    10-р сарын оюутнууд: Ерөнхий дүрмийн дагуу 5-р сарын сүүлч.

◆ Өргөдөл гаргах журам

Өргөдлийн маягт, Япон хэл сурах шалтгаан, Батлан даагчийн маягтыг тогтоосон хэлбэрээр бөглөж, имэйлээр илгээнэ үү. bekka.t@tumh.ac.jp

◆ Сонгох арга

  • Бид ярилцлага болон өргөдөл гаргасан бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргана.
  • Бид баримт бичгийн агуулгыг өргөдөл гаргагч эсвэл батлан даагчаас утсаар баталгаажуулах болно.
  • Ярилцлагын үеэр үүнийг видео дуудлагаар хийх болно.
    *Өргөдөл гаргагчид ярилцлагын цаг хугацааийг дараа нь мэдэгдэх болно.

◆ Өргөдөл гаргахаас сургуульд орох хүртэлх даралал

    1. Өргөдлийн бичиг баримтыг ирүүлэх (Өргөдөл гаргагч)
    2. Элсэлтийн шалгалт, бичиг баримтыг сонгох, ярилцлага хийх, шийдвэр гаргах (Их сургууль)
    3. Элсэлтийн шалгалтын дүнг хүлээн авсны дараа цагаачлалийн албанд өргөдөл гаргах (Их сургууль)
    4. Цагаачлалын албаний шийдвэр гаргах (Цагаачлалын товчоо)
    5. Цагаачлалын албанаас оршин суух эрхийн гэрчилгээ олгох (Цагаачлалын товчоо)
    6. Оршин суух статусыг олгосны үр дүнгийн талаар танд мэдээлэх болно (Их сургууль)
    7. Cургалтын төлбөрөө төлөх (Өргөдөл гаргагч))
    8. Төлбөрийг баталгаажуулсны дараа оршин суух эрхийн гэрчилгээ болон Их сургуульд элсэх зөвшөөрлийг өргөдөл гаргагч талд илгээнэ (Их сургууль)
    9. Гадаад дахь Японы Элчин сайдын яаманд виз мэдүүлэх (Өргөдөл гаргагч)
    10. Японд ирэх, сургуулдаа орох (Өргөдөл гаргагч)
*Өргөдөл гаргаж виз авах хүртэл гурван сар орчим хугацаа шаардагдана.

◆ Өргөдөл гаргах бичиг баримт

Өргөдөл гаргагчийн ирүүлэх шаардлагтай бичиг баримтууд
  • 1. Өргөдлийн маягт (тогтоосон формат / эх хувь) Өргөдөл гаргагч бөглөнө. Хэрэв та боловсрол, ажлын хийсэнгүй хоосон хугацаа байгаа бол гэрчилгээ эсвэл тайлбарын баримт бичгийг ирүүлнэ үү.
  • 2. Хүсэлт гаргах үндэслэлийн тайлан (эх хувь) Одоогийн нөхцөл байдал, Японд суралцах хүсэл эрмэлзлээ, сурах зорилго, ирээдүйн мөрөөдөл гэх мэт зүйлийг нарийвчлан тодорхойлж бичнэ үү.
  • 3. Эцсийн боловсролын диплом эсвэл төгсөлтийн гэрчилгээ (эх хувь)
      *БНХАУ-ын ирсэн бол төгсөлтийн гэрчилгээндээ “нотариатын гэрчилгээ” хавсаргана уу.
  • 4. Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн гэрчилгээ (эх хувь эсвэл хуулбар)
  • 5. Дээрх Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн гэрчилгээг бэлдэж чадаагүй бол Япон хэлний сургалтын гэрчилгээ ирүүлнэ үү. (эх хувь)
      *Таны сурч байсан Япон хэлний байгууллагаас гаргасан бөгөөд үүнд таны сургалтын курсын нэрийг оруулсан байх; курсын агуулга; сурах бичгийн нэр; хичээлийн нийт хугацаа;  ирцийн түвшин; дүнгийн тухай тодорхойлно уу.
  • 6. 4 см урт 3 см өргөнтэй 4 ширхэг цээж зураг (1 ширхэгийг өргөдлийн маягтанд наана) 3 сарын дотор авхуулсан зураг. Нэрээ зурагийн ард нь бичнэ үү.
  • 7. Паспортын хуулбар
Санхүүгийн дэмжигчээс ирүүлээх шаардлагтай бичиг баримтууд
    • 1. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай мэдэгдэл (тогтоосон формат / эх хувь) Санхүүгийн дэмжигчийн гарын үсэг зурсан байх.
    • 2. Банкны Хадгаламжийн үлдэгдлийн гэрчилгээ (эх хувь)
    • 3. Банкны дансны үлдэгдлийн хуулга. (сүүлийн 1 жилийн хугацаанд / эх хувь) Банкны дэвтэрийн хуулбарыг мөн хүлээн авах боломжтой.
    • 4. Ажил мэргэжлээ баталгаажуулсан бичиг баримт (эх хувь) Компанид элссэн огноо, ажилласан хугацаа, ажил үүргийн хуваарь гэх мэтийг тодорхой бичнэ үү.
        *Хэрэв та хувиараа компани ажлуулдаг бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хулбарыг ирүүлнэ үү.
        *Хэрэв та Вьетнам улсын иргэн бол татварын кодтой баримт бичиг ирүүлнэ үү.
    • 5. Орлогын баримт бичиг (сүүлийн 1 жилийн хугацаанд / эх хувь) Цалингийн мэдээлэл, татварын гэрчилгээ гэх мэт.
        *Хэрэв та орлогын албан татвараас чөлөөлөгдсөн бол тухайн улсын Засгийн газрын захиалгын дугаарыг орлогын баримт бичигтээ бичүүлнэ үү.
    • 6. Иргэний үнэмлэх (хуулбар)
    • 7. Ивээн тэтгэгч болон өргөдөл гаргагчийн хоорондын харилцааг нотлох бичиг баримт (эх хувь)
     
      *Гэрчилгээ 3 сарын дотор хийгдсэн байх ёстой.
      *Дээрх жагсаалтад ороогүй баримт бичгийг шаардах магадлалтай.
      *Ирүүлсэн баримт бичгээс зөвхөн дахин гаргах боломжгүй бичиг баримтыг буцаана.

◆ Бичг баримтыг ирүүлэх үед тэмдэглэх цэгүүд

Ирүүлсэн бичиг баримтыг их сургуульд нягт нямбай шалгана. Бичиг баримтын үзлэгт хамрагдсаны дараа бид “Гадаад оюутны виз” авахийн тулд “Оршин суух эрхийн гэрчилгээ” гаргахаар Цагаачлалын албанд хүсэлт гаргана.

Их сургууль Цагаачлалын албанд өргөдөл гаргахийг бүх талаар дэмжин ажилна.
Их сургууль болон Цагаачлалын товчоо хууль бусоор оршин суух, хууль бус ажил эрхлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу шалгалт хийдэг. Хэрэв та өргөдөл гаргасан ч гэсэн гэрчилгээ олгогдоогүй байж болох тул өргөдөл гаргахдаа дараахь зүйлийг анхааралтай судалж үзээрэй.

  • Манай сургууль болон Цагаачлалын товчоо нь бүрэн бус агуулгын улмаас бичг баримтыг хүлээн авсны дараа нэмэлт бичг баримтыг авах хүсэлт гаргах магдлалтай
    тул бичг баримтаа хангалттай хугацаанд бэлдэж, илгээнэ үү.
  • Бичиг баримт бүр нь Япон хэлнээс өөр хэл дээр бичигдсэн бол Япон хэлний орчуулгыг хавсаргана уу.
  • Орчуулгад орчуулагчийн нэр, хамаарлыг тодорхойлно уу.
  • Анкет бөглөж дууссаны дараа өргөдөл гаргах бичг баримтыг Цагаачлалын албанд өгнө. Хэрэв танд хуулбар хэрэгтэй бол та урьдчилан хуулбарлаж аваад материалаа явуулна уу.
  • Хүсэлт гаргагч нь өргөдлийн маягт дахь бүх зүйлийг бөглөнө. Үүний нэгэн адил ивээн тэтгэгч нь ивээн тэтгэх маягтыг бөглөх ёстой. Орлон бичихийг хориглоно. Бүртгэгдсэн тамга ашиглахаа мартуузай.
    (Хэрэв танд хувийн тамга байхгүй бол гарын үсэг зурна уу)
  • Ивээн тэтгэгчид нь үндсэндээ эцэг эхчүүд байдаг. Бусад тохиолдолд сургуулиас зөвөлгөө авна уу.
    Хэрэв та өмнө нь Японд удаан хугацаагаар амьдарч байсан бол бидэнд мэдэгдээрэй.
◆ Сургуулийн төлбөр < 1 жилийн сургалт >

1-жил

Элсэлтийн шалгалтын төлбөр

20,000 иен

Элсэлтийн төлбөр

120,000 иен

Сургалтын төлбөр

620,000 иен

Текстийн төлбөр

20,000 иен

Оюутны ослын даатгал

10,000 иен

Бусад зардал

25,000 иен

Нийт төлбөр

815,000 иен

< 1 жил 6 сарын сургалт >

1-жил

6 сар

Нийт

Элсэлтийн шалгалтын төлбөр

20,000 иен

0 иен

20,000 иен

Элсэлтийн төлбөр

120,000 иен

0 иен

120,000 иен

Сургалтын төлбөр

620,000 иен

310,000 иен

930,000 иен

Текстийн төлбөр

20,000 иен

10,000 иен

30,000 иен

Оюутны ослын даатгал

10,000 иен

5,000 иен

15,000 иен

Бусад зардал

25,000 иен

5,000 иен

30,000 иен

Нийт төлбөр

815,000 иен

330,000 иен

1,145,000 иен

< 2 жилийн сургалт >

1-р жил

2-р жил

Нийт

Элсэлтийн шалгалтын төлбөр

20,000 иен

0 иен

20,000 иен

Элсэлтийн төлбөр

120,000 иен

0 иен

120,000 иен

Сургалтын төлбөр

620,000 иен

620,000 иен

1,240,000 иен

Текстийн төлбөр

20,000 иен

15,000 иен

35,000 иен

Оюутны ослын даатгал

10,000 иен

10,000 иен

20,000 иен

Бусад зардал

25,000 иен

10,000 иен

35,000 иен

Нийт төлбөр

815,000 иен

655,000 иен

1,470,000 иен

      *Сургалтын төлбөрт татвар багтана.
      *Гадаад гүйлгээний төлбөрийг тухайн хүн хариуцна.
      *Хэрэв төлбөр гадаад гүйлгээний явцад хасагдан шилжүүлсэн бол Японд ирснийхээ дараа дутуу төлбөрөө төлнө үү.
      *Тэтгэлэг байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу.

◆ Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Такаразүка эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн гадаад оюутны тусгай курст сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн систем бий.

    • Хэрэв өргөдөл гаргах үед Япон хэлний түвшин тогтоох шалгалт N2 ба түүнээс дээш байвал элсэлтийн хураамжийн бүрэн хэмжээ. (120,000 иен)
    • Хэрэв өргөдөл гаргах үед Япон хэлний түвшин тогтоох шалгалт N3 байсан бол элсэлтийн хураамжийн хагас. (60,000 иен)

    ◆ Сургалтын төлбөрийг буцаах

    1. Оршин суух эрхийн гэрчилгээг авсны дараа
        ①өргөдөл гаргагч визэндээ орохгүй байх
        ②виз олгосон боловч Японд ирэхээсээ өмнө элсэлтийг цуцлагсан байвал, элсэлтийн шалгалтын төлбөр болон элсэлтийн төлбөрөөс бусад төлбөрийг буцаан олгоно.
        *Өргөдөл гаргаг төлбөрийг буцаан олгох зардалийг хариуцах ёстой.
    1. Хэрэв гэрчилгээ олгосны дараа виз олгохгүй бол, Элсэлтийн шалгалтын төлбөрөөс бусад төлбөрийг буцааж өгөх болно.
        *Өргөдөл гаргаг төлбөрийг буцаан олгох зардалийг хариуцах ёстой.
      • Өргөдөл гаргагч руу явуулсан сургуульд тэнцсэн гэрчилгээ, оршин суух эрхийн гэрчилгээг буцааж өгөх шаарлагтай.
      • Сургалтын төлбөрийг Өргөдөл гаргагч руу явуулсан сургуульд тэнцсэн гэрчилгээ, оршин суух эрхийн гэрчилгээг баталгаажуулсны дараа буцаана.
      1. Сургуульд орсон дараа сургалтын төлбөрийг буцаахгүй.